Цагийн
менежменттэй холбогдуулан нэгэн сонирхолтой бөгөөд өгөөжтэй бичлэгийг хүргэж
байна.
Бичлэгт RAC аргыг танилцуулсан ба энэ нь Record Analyze
Change гэсэн үгийн товчлол юм.
Record: Өдрийн хэмнэлээ өглөөнөөс орой хүртэл бүгдийг бичиж
авах. Өглөө хэдэн минутанд хувцасаа сольдог, ажил руу гаа хэдий хугацаанд явж
ирдгээс авахуулаад ажил дээрээ хэр хугацааг хамтран ажиллагсадтайгаа ярьж өнгөрүүлдэг,
фэйсбүүкийн ард хэдэн цагийг өнгөрөөж байгаа гээд бүгдийг тэмдэглэж авах юм.
Analyze: Бүгдийг
бичиж авсныхаа дараа цагийг үр бүтээлгүй өнгөрөөж байгаа хэсгүүдийг тодруулна.
Хамгийн гол нь цагийг тань үрж буй хамгийн том 5 зуршлыг олж авах.
Change:
Энэ сүүлийн шатанд цагийг дэмий үрж буй зуршлуудаа салах буюу өөрчлөх юм. Харин
өөрчлөлтийг хийх 3 стратегийг бичлэгт санал болгосн байна. Эдгээр нь:
-
Ач холбогдлоор нь ангилах буюу хамгийн яаралтай, ач холбогдолтой ажлуудаа жагсаах.
Өдөрт хийх 5 ажлаа чухлаас нь эхлээд жагсаах гэх мэт
-
Ажиллах орчноо зохион байгуулалтад оруулах. Хэрэгтэй ганцхан цаас, багаж, хэрэгслээ тав арван минут
замбараагүй олон зүйлсээс олох биш, гарт ойрхон, хайж олоход амархнаар зохион
байгуулах гэх мэт
-
Цагийн хуваарь гаргах: Тодорхой цагт тодорхой ажлыг амжуулах. Нэгэн зэрэг олон
зүйл хийх нь үр дүн, бүтээмжийг бууруулдгийг олж тогтоосон.
-
Цагийн хуваариа гаргахдаа эхлэх болон дуусгах цагийг
тодорхой зааж өгөх. Ингэснээр
хийх ажил, зарцуулах цаг чинь бүр ч тодорхой болно.
Ядаж 7 хоног энэ
зөвлөмжийг хэрэгжүүлснээр та бүтээмжтэй ажиллаж, өөрийгөө стресст оруулахаа
болихоос гадна хувийн амьдралдаа ч илүү цаг зарцуулах боломжтой болно. Үр дүнг
нь үзэхийн тулд хэрэгжүүлэх л хэрэгтэй болж байна даа.
No comments:
Post a Comment