Англи хэлний мэдлэгээ хэрхэн дээшлүүлэх вэ?
Яагаад заавал англи хэл сурах шаардлагатай гэж? Өнөө үед хэл гэдэг хэрэглээ
болжээ. Англи хэл нэгэнт дэлхийн хэл болсон учир хүн бүр өөрийн өөрийн
хэрэгцээний түвшинд тааруулан хэлний мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай тулгарч
байна. Тухайлбал мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд ч англи хэл дээр интернетээс
аливаа мэдээлэл олдох нь хамаагүй хялбар бас үр дүнтэй болсон байна.
Тиймээс хүн бүрт тулгарч буй энэ шаардлагын дагуу англи хэлний мэдлэгээ
дээшлүүлэх хэд хэдэн зөвлөгөөг орчуулж, баяжуулан хүргэж байна. Анхааран
уншаарай.
Англи хэл сурч, эзэмшихийг
хүсэж буй хүн бүрт өгөх хамгийн том зөвлөгөө бол: Юу ч хамаагүй хий. Бас заавал хий!
Хэрвээ ямар нэгэн алхам хийхгүй л бол юунд ч хүрч чадахгүй. Хийх хийхдээ ял
шийтгэл үүрч буй мэтээр хийх бус хоббигоо, дуртай зүйлээ хийж байгаагаар хийх
хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь үүнээсээ эрч хүч авах буюу хөгжилтэй байх.
Бас хэт яарах хэрэггүй. Нэгэнт зориглож эхэлсэн л бол таныг олон хүндрэл,
бэрхшээлийг дагуулсан урт зам хүлээж байгаа нь гарцаагүй. Зарим үед та бууж
өгөхийг хүсэж, зарим үед хий бухимдаж ч мэднэ. Гэхдээ л тэр зам төгсгөлгүй биш
болохоор та үр дүнд хүрэх нь гарцаагүй ба таны хувьд муугүй туршлага болно.
Англи хэлийг эзэмшихэд туслах хэд
хэдэн зөвлөгөөг танд хүргэж байна:
Суралцана гэдэг бол чадвар
бөгөөд тэр чадварыг хөгжүүлж болно.
·
Өөрийгөө
·
Суралцах
хэв маягаа
·
Туршлагаа
· Сонирхол,
юу сурахыг хүсч байгаагаа мэдсэнээр өөрийн суралцах чадвараа дээшлүүлэх арга
замаа олох юм.
Өөрийгөө сэдэлжүүл
Англи хэл сурах хүсэл, сонирхол байхгүйгээр түүнийг эзэмшиж чадна гэж үү?
Доорх асуултуудыг өөрөөсөө асуугаад шударгаар хариулаарай:
·
Та
яагаад англи хэл сурах шаардлагатай вэ? Яг юунд хэрэгтэй гэж?
·
Англи
хэлний мэдлэг, ур чадварыг хаана ашиглах вэ?
·
Аль
хэсгийг илүү сайжруулах шаардлагатай байна вэ? /Яриа, бичиг, сонсох, унших/
·
Хэдий
хугацаанд буюу хэр хурдан үр дүнг нь харахыг хүсэж байна вэ? Мөн чадах вэ?
·
Хэдий
хэр цаг хугацааг та англи хэл сурахад зарцуулж чадах вэ?
·
Хэдий
хэмжээний мөнгийг та англи хэл сурахад зарцуулж чадах вэ?
·
Англи
хэл сурах ямар нэгэн төлөвлөгөө эсвэл стратеги танд байгаа юу?
Хүрч чадахуйц, бодитой зорилго
өөртөө тавиарай.
Мэдээж сарын дотор англи хэлийг эзэмшинэ гэж байхгүй. Гэхдээ тодорхой
түвшинд мэдлэгээ ахиулж болно. Хэл сурахдаа урт хугацааг зарцуулж болох ч гол
нь эрчимтэй, үр дүнтэй, богино хугацаанд
сурахыг эрмэлзэх хэрэгтэй. Тиймээс хэрэв та сургалтад суух гэж байгаа болон
урт хугацааны сургалтаас илүү эрчимтэй, богино хугацааны сургалтад хамрагдахыг
хичээгээрэй.
Өөртөө тавьж болох зарим зорилгуудаас дурдвал:
· Англи
хэлний сургалтад хамрагдах, идэвхитэй, байнга хичээлдээ оролцох. /Сургалтын
төвөө сонгохдоо чанарыг нь хамгийн сайн харгалзаарай. Чанаргүй, зөвхөн ашиг
олох сонирхолтой маш олон төвүүд байдаг/
· Гэрийн
даалгавраа хий
· Сар
бүр ямар нэгэн сонирхолтой ном эсвэл комик унш
· Өдөр
бүр шинэ үг цээжил, түүнийгээ хэрэглэ
· Ярианы
клуб, форумд хамрагд /Интернетээр болон сошиал нетворкуудаар олох боломжтой,
мөн олон англи хэлний ярианы клубууд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг./
· Өдөр
бүр интернетээр англи хэл дээрх мэдээ унш
· Өдөр
бүр 10 минутын сонсох дасгал хий
· Сард
хамгийн багадаа нэг удаа англи хэл дээр кино үз.
· Дуртай
англи хэл дээрх савангийн дуурь, олон анкит кино, нэвтрүүлгээ үз
Зорилгод чинь хүргэх бас нэгэн арга зам бол урамшуулал, шийтгэлийн
системийг өөртөө бий болгох юм.
Жишээ нь өдрийн болон сарын төлөвлөгөөгөө биелүүлсэн бол өөрийгөө урамшуул
· - Дуртай
хоолоо идэх
· - Шинэ
хувцас худалдан авах
· - Дуртай
тоглоомоо тоглох гэх мэтээр
Суралцах хэв маягаа тодорхойл
-
Хэрэв
та юмыг харж сурдаг бол сургалтын төвд явах, эсвэл ганцаарчилсан хичээл авах нь
илүү үр дүнтэй.
-
Харин
сонсож болон ярьж сурдаг бол радио, нэвтрүүлэг сонсох, өөрийнхөө ярьсныг бичиж
аваад эргүүлж сонсох зэрэг арга нь илүү үр дүнтэй.
-
Оролцооны
аргаар сурдаг бол дүрд тоглох, харилцан ярилцах зэрэг оролцооны аргад суурилсан
хичээлүүд, багаар суралцах нь илүү үр дүнтэй
Заавал мөнгө гэж үү
Англи хэл сурахад заавал үнэтэй сургалтын төвд явж, үнэтэй ном үзнэ гэсэн
үг биш. Орчин үед интернетийн давуу талыг ашиглаж үнэгүй хичээлүүд үзэх,
онлайнаар суралцах, эх хэлтэй хүмүүстэй холбогдож цагаар англи хэл заалгах
зэрэг өргөн боломжууд нээлттэй болсон. Хэрхэн түүнийг ашиглаж, үр дүнтэй болгох
нь таны л асуудал болж байгаа юм.
Жич: Хэд хэдэн үнэгүй, англи хэлний онлайн сайтуудыг доор танилцууллаа.
Бусад
Ямар ч юм хийсэн англи хэлнээсээ бүү холдоорой. Англи хэл дээр ном,
сэтгүүл, сонин, мэдээ унших, сонирхолтой нэвтрүүлгүүд үзэх, дуртай сэдвийнхээ
дагуу хайж интернет дэх мэдээлэл сонирхох, бүр ядраад байвал поп дуу, радио ч
сонссон болно шүү дээ. Googleplus, Skype гэх мэтчилэн сошиал нетворкуудаар англи хэл суралцах
сонирхолтой хүмүүстэй холбогдож чатлах, ярилцах зэргээр яриагаа сайжруулж ч
болно.
Англи хэл сурах үнэгүй, онлайн
сайтууд:
6. http://www.bbc.co.uk/worldservice/learningenglish/ гэх мэтчилэн маш олон сайтууд байгаа.
Гүүгл дээр learning English online and free гэж хайхад л болно.

No comments:
Post a Comment