Зорилгын зарчим ба түүнд хэрхэн хүрэх вэ?
SMART
зорилго
Зорилго тавьхад SMART гэсэн зарчмаар тавьбал илүү бодитой бас үр дүнтэй болдог.
Юу гэсэн үг вэ гэвэл, зорилго нь:
S- specific /significant/- тодорхой, чухал
M-measurable /or
meaningful/-хэмжигдэхүйц, ач
холбогдолтой
А-attainable
/action oriented/- хүрч болохуйц,
бодитой, үйлдэлд чиглэсэн
R-relevant /rewarding/- чухал, ач холбогдолтой
T-time bound- цаг хугацаатай
Нэмээд:
Үр дүнтэй, амжилтад хүрэхүйц зорилгыг тавихад дараах хэдэн зөвлөгөө тус
болно.
·
Зорилго
тавихдаа эерэгээр тавь. “..... алдаа дахиж гаргахгүй байх” гэсэн зорилго
тавьснаас “..... мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх” гэх мэт
·
Нарийн
тодорхойлох: Тавьсан зорилгодоо хүрэх цаг хугацаа, яаж биелүүлэх, шалгуур
үзүүлэлт, хүрснээ хэрхэн хэмжих, зорилгоо биелүүлсэн тохиолдолд хэрхэн
урамшуулах зэрэг бүхий л зүйлсийг нарийн тодорхойлсноор зорилгодоо хүрэхэд улам
дөт болно.
·
Ач
холбогдлоор нь ангил: Цагийн менежментэд яригдаж байсан хийх ажлуудаа чухлаас
нь чухал бус руу нь эрэмбэлэх нь зорилгодоо хүрэх шатуудыг чинь ойртуулах
болно.
·
Зорилгуудаа
үргэлж бич: Бичсэн зорилгоо олон талаас нь харж улам илүү эрчимжүүл
· Зорилгуудаа
биелүүлэхдээ жижиг жижиг алхмаар урагшлуул: Хэт том зорилгыг удаан хугацаагаар
тавих нь зорилгод хүрэхгүй байх бас нэг шалтгаан болдог. Тиймээс хурдан
хугацаанд хялбар хүрч болох алхмуудад хувааж түүнийхээ дагуу биелүүлэх нь үр
дүнтэй.
·
Үр
дүнг нь чухалчлахаас илүүлтэй хэрхэн үр дүнд хүрэх аргаа чухалчил: Зөвхөн юунд
хүрэхийг хүсэж байгаагаа олж харах нь түүнд хүргэх арга замыг мартхад хүргэж
болзошгүй. Хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулж нэг нэгээр нь биелүүлэх нь
эцсийн үр дүнд хүрэх шатыг ойртуулж байгаа шүү дээ.
· Бодитой
зорилго тавь: Хэрэв тавьсан зорилго чинь биелэгдэхэд үнэхээр хэцүү, чамаас
шалтгаалах зүйл бага бол түүнд хүрэх нь боломжгүй юм. Тиймээс хүрч болохоор
зорилго тавих хэрэгтэй.
Зорилгодоо хүрэх нь:
Хэрэв тавьсан зорилгодоо ямар нэгэн байдлаар хүрсэн бол түүнээсээ ханамж
авах нь үнэхээр чухал. Та чадсан шүү дээ. Өөрийгөө урамшуулах хэрэгтэй.
Бас өөрийн хүрсэн зорилгодоо анализ хийж доорхи хэдэн алхмуудыг
хэрэгжүүлээрэй:
·
Хэрэв
тавьсан жижиг зорилгодоо /зорилт/ хэт хялбар хүрсэн бол, дараагийн зорилгоо
бага зэрэг хүндрүүлээрэй.
·
Хэрэв
тавьсан зорилгодоо төлөвлснөөс илүү цаг хугацаа зарцуулж, зорилгоо биелүүлэхэд
хүнд санагдсан бол дараагийн зорилгоо арай хялбар, богино хугацаанд
төлөвлөөрөй.
·
Хэрэв
эерэг өөрчлөлтөд хүргэх ямар нэгэн зүйлийг сурч авсан бол дараагийн удаад
түүнийгээ мөн хэрэгжүүлээрэй.
·
Хэрэв
зорилгодоо хүрэхэд чинь ямарваа нэгэн мэдлэг, чадвар их хэмжээгээр дутсан бол
түүнийгээ өөрчлөх эсэхээ дахин бодож, дараа дараагийн зорилгууддаа анхаараарай.
Зорилго чинь огт өөрчлөгдөхгүй байна гэж байхгүй. Тиймээс уян хатан байх
дээр бодолцож үзэх хэрэгтэй шүү. Сурсан мэдлэг чадвар, нас ахих гээд олон хүчин
зүйлээс шалтгаалж өөр зүйл хүсэж, тэмүүлж болно. Тиймээс хэт зарчимч байх
хэрэггүй.
No comments:
Post a Comment