Үр
дүнтэй харилцааны ур чадвар#2 Аман бус харилцаа
Бид өөрт хамааралтай, чухал зүйлсийнхээ талаар ярихдаа ихэвчлэн биеийн
хэлийг буюу аман бус хэлийг ашигладаг. Үүнд бидний гарын хөдөлгөөн, нүүрний
хувирал, дуу хоолойны өнгө, чанга сул, тэр байтугай булчингийн агшилт,
амьсгалах хурд зэрэг ч ордог. Ийнхүү ямар нэгэн үйлдэл, илрэл гаргах нь юу
хэлэх гээд байгаагаас чинь ч илүү бусад хүнд таны талаарх мэдээлэл, ойлголтыг
төрүүлж чаддаг.
Аман бус хэлийг ойлгож, уншиж чаддаг болсноор та өөрийгөө бүрэн зөв илэрхийлж,
үүсч болох будилаантай, үл ойлголцсон нөхцөл байдлуудаас урьдчилан сэргийлж
ажлын байран дээр болон бусад харилцаанд амжилттай харилцааг бий болгож,
бүрдүүлж чадна.
§ Биеийн хэлэмжээ зөв ашигласнаар бусдад хаалттай мэт
сэтгэгдэл төрүүлэхгүй байх зэрэг олон талын ач холбогдолтой. Тухайлбар гараа
зөрүүлэн элгэндээ тэврэхийн оронд сул тавьж, нөхөрсгөөр нөгөө хүн рүү гээ
инээмсэглэж, ярилцах зууртаа нүд рүү нь эгцлэн харах гэх мэтээр эерэг
сэтгэгдлийг төрүүлэн, өөрийгөө нээлттэй байгаагаа илэрхийлж болох юм.
§ Түүнчлэн дамжуулж байгаа мессеж буюу мэдээндээ хүч нэмж
эсвэл сулруулж ч болох юм. Найз нөхдөө, хамтран ажиллагчаа магтаж буй
тохиолдолд мөрөн дээр нь хөнгөн алгадах, хэн нэгэнд муу мэдээ дуулгах гэж
байгаа бол дуугаа намсгах, харцаа доошлуулах зэргээр өөрийгөө илэрхийлж болно.
Аман бус харилцааг бүрэн ойлгож дүгнэхэд мэдээж бяцхан хэмжээний авъяас
хэрэгтэй. Үүнд хэрхэн суралцах практик зөвлөмжүүдийг хүргэж байна.
§ Бусдыг ажиглаж сур Олон нийтийн газар, сургууль, эмнэлэг
гэх мэт ер нь хаана ч явсан бусдын үйл хөдлөл, хэрхэн биеэ авч явж байгаа,
ярихдаа ямар үйлдэл, хөдөлгөөнүүдийг хийж байгаа болохыг харж болно. Гэртээ ч
үүнийг хийх боломжтой. Телевизийн нэвтрүүлэг ажиглах буюу дууг нь байхгүй
болгоод тухайн хүний юу ярьж байгааг тааварлаж, юу хэлэх гээд байгааг ч ажиглаж
болох юм. Хаана ч, хэнийг ч ажиглаж болох учраас хамгийн хялбар суралцах эхний
арга бол ажигч байдал юм шүү.
§ Хувь хүний өвөрмөц, ялгаатай байдлуудад мөн анхаарлаа
хандуулаарай. Ямар улс үндэстэн, ямар соёл иргэншилтэй, хэдий орчим настай,
хүйс гээд бүхий л хүчин зүйлсээс шалтгаалж хүмүүсийн биеийн хэлэмжээ
илэрхийлэх, үйл хөдлөл зэрэг нь өөр өөр утга учрыг агуулж болно. Тиймээс
ажиглаж буй хүнийхээ хэн гэдгээс хамаарч түүний биеийн хэлийг тайлж уншихдаа
тусгаарай.
§ Аман бус харилцаанд гол анхаарах нэг зүйл бол үйл хөдлөл,
илэрхийлэл бүрийг тус тусад нь харж түүнийг ойлгох гэж хичээх биш, хамгийн гол
нь нэг бүхлээр нь харж ойлгох юм. Нүдний хөдөлгөөн, нүүрний булчин, гарын
хөдөлгөөн, биеийн хэл гээд бүх юмыг нь нэг бүлэг болгон харж чадасанаар үнэн
зөв тайлж уншиж чадна.
Аман бус харилцаагаа сайжруулах хэдэн зөвлөгөө:
§ Үг, үйл хөдлөл хоёр чинь тохирох. Биеийн хэл чинь таны
хэлж байгаа зүйлийн утга санаанд хүч нэмэх ёстой болохоос эсрэгцсэн байх ёсгүй
билээ. Жишээ нь та ямар нэгэн юмыг хүлээн зөвшөөрч за гэж хэлж байгаа бол
толгой чинь дохих ёстой болохоос сэгсрэхгүй биз дээ.
§ Харилцагчид чинь тохирсон байх. Насанд хүрэгсэдтэй ярих
ярианы өнгө, хүүхдүүдтэй ярих ярианы өнгө хоёр чинь өөр байж байж хүргэх гэсэн
мессежее тухайн хүмүүстээ бүрэн хүргэж чадна шүү дээ. Яг ийм зарчмаар хүйс,
соёл, улс үндэстэн зэргээс шалтгаалж тохирсон хариу үйлдэл, биеийн хэлэмжийг
гаргах дээр анхаарах хэрэгтэй.
§ Эерэг мэдрэмж төрүүлэх биеийн хэлийг ашиглах. Өөрөө тэгж
мэдэрч чадахгүй байсан ч хамаагүй тухайн мэдрэмжийг бий болгож болох биеийн
хэлийг ашиглах хэрэгтэй. Жишээ нь ажлын ярилцлагадаа та нилээн сандарч мэгдсэн
байна гэж бодъё. Тэгвэл хичнээн өөртөө итгэлгүй, сандарч байсан ч өөртөө
итгэлтэй байгаа мэтээр аяглаж тийм биеийн хэлийг ашиглаж чадвал аяндаа тийм
байгаадаа өөртөө ч итгэх болно. Толгойгоо өргөж, мөрөө цэх явж, бусадтай харц
тулгарах, харцаа шилжүүлэх, гар барихдаа өөртөө итгэлтэй барих гэх мэтээр
No comments:
Post a Comment