Харилцааны ур чадвар /Нэгдүгээр хэсэг /
Хэрхэн хүнтэй харилцах ур чадвараа дээшлүүлэх вэ?
Үр дүнтэй, эерэг харилцаа холбоо үүсгэх нь харилцагчаа илүү сайн ойлгох,
тулгарсан хүндрэл бэрхшээлийг илүү хялбараар шийдвэрлэх, итгэлцэл, хүндлэлийг
бий болгох, бүтээлч санаа, асуудал шийдвэрлэх, бусдад нөлөөлөлөх, тэдэнд санаа
тавих зэрэг эерэг уур амьсгалыг төрүүлэхэд хамгийн ихээр тусалдаг. Хэдийгээр
бусадтай харилцахад туйлын энгийн, ойлгож цөхөх юмгүй мэт санагдавч бид үргэлж
л хэн нэгэнтэй харилцахдаа үл ойлголцлыг бий болгосоор явдаг билээ. Үл
ойлголцол бий болсноор ажлын болон хувийн харилцаанд зөрчил маргаан, уур
бухимдлыг төрүүлэх үндэс болно. Зүгээр л харилцааны ур чадвараа бяцхан хэмжээнд
ч болов сайжруулснаар та бидний тэр бүх асуудал багасах, хамтран ажиллагч, найз
нөхөд, гэр бүлийнхэн гээд бусадтай эерэг холбоо тогтоож чадах юм.
Үр дүнтэй харилцаа гэж юуг хэлэх вэ?
Өнөө үед харилцааг зөвхөн мэдээлэл солилцох үйл явц гэж ойлгох нь өрөөсгөл.
Харин тэр мэдээллүүдийн ард байгаа сэтгэл хөдлөл, утга учрыг ойлгох, хүлээн
авах процесс гэж нэрлэж болох юм. Үр дүнтэй харилцаа нь таны ажил, гэр бүл, ойр дотны хүрээлэл
гээд бүхий л орчинд бусадтай тогтоосон тэр холбоог чинь улам гүнзгийрүүлэх
гүүр, тэгээд ч болоогүй багаар ажиллах, шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэхэд
чинь хамгийн том дэмжлэг болно. Сөрөг, хэцүүхэн мэдээллийг ч ямар нэгэн зөрчил
маргаан гаргахгүйгээр, тогтоосон итгэлцлээ алдахгүйгээр дамжуулах арга бол
зөвхөн сайн харилцаа, тэр харилцааг бий болгох харилцааны ур чадвар гэдэгт
итгээрэй. Тэгвэл энэ үр дүнтэй харилцаа нь
аман бус харилцаа, анхааралтай сонсох, стрессийг удирдан зохицуулах, өөрийн
сэтгэл хөдлөл болон бусдын сэтгэл хөдлөл, хандлагыг ойлгох, хүлээн авах зэрэг
бүхий л чадваруудын нийлмэл цогцолбор юм.
Нэгэнт л харилцааны ур чадварт суралцаж, эзэмшиж болдог тул хурдтайгаар
өөрийгөө өөрчлөн бэлтгэх хэрэгтэй.
Үр
дүнтэй харилцааны ур чадвар #1 Сонсох
Үр дүнтэйг харилцааг бий болгоход “сонсох” бол хамгийн чухал чадвар юм. Сонсоно
гэдэг нь өөрөө тухайн харилцагчийнхаа юу хэлж буйг анхааралтай сонсох, хүргэх
гээд байгаа мэдээллийг нь ойлгохоос гадна харилцагчийнхаа сэтгэл хөдлөл, мэдрэмжийг
ойлгох үйл явцыг бас багтаадаг. Зүгээр л сонсоод өнгөрөх биш, чин сэтгэлээсээ
анхааралтайгаар сонсож түүндээ дүн шинжилгээ хийнэ гэсэн үг юм.
Идэвхитэй сонсох хэлбэр бол:
-
Яриаг
нь анхааралтай сонсож, өөрийг нь ойлгож байгаа тэр мэдрэмжийг харилцагчдаа төрүүлэх
явдал юм. Ингэснээр та хоёрын хоорондын харилцаа илүү хүчтэй, гүнзгий болж
чадна.
-
Хоёр
тал хоёулаа аюулгүй, тайван байдлыг мэдрэх тийм орчинг бий болгох буюу өөрсдийн
санаа, үзэл бодол, мэдрэмж, асуудлуудыг хоорондоо чөлөөтэй хуваалцаж болох
харилцааг бий болгох юм.
-
Өгч
буй мэдээллийг сайтар тодруулж, асууж лавлах. Ингэснээр та хоёрын хооронд
зөрчил, буруу ойлголцол үүсэхээс сэргийлж, улмаар ирээдүйн цагийг тань ч хэмнэх
юм.
-
Сөрөг
энергээс чөлөөл. Хэрэв та мэдээлэл
хүргэгч буюу яригч тал бол, мөн та маш их уур бухимдал, гомдол зэрэг сөрөг
энергийг агуулж байгаа бол харилцагч тань таныг анхааралтай сонсож, бас таныг
ойлгож дэмжиж байна гэдгийг мэдэрснээр энэ бүхнээс бага ч атугай хуваалцаж,
сөрөг энерги чинь багасч буй мэт мэдрэмж төрнө. Яг үүний адилаар хэрэв та хэн
нэгнийг сонсож байгаа бол ийм л мэдрэмжийг төрүүлэх хэрэгтэй юм. Зовлон гуниг
тохиолдсон үед найз нөхөд, гэр бүлийнхэндээ ярьснаар тайвширдаг шиг бусдыг идэвхитэй
сонсоно гэдэг тэдэнд хамгийн их тусламж болдог.
Идэвхитэй сонссоноор таны харилцагч болон та хоёрын хоорондох харилцаа
эерэг уур амьсгалтай болно.
Идэвхитэй
сонсох аргад сурах зөвлөмжүүд
|
Бусдыг
бүрэн ойлгож, тэднийг мэдэрч чадна гэдэг ихэвчлэн хүнд байгалаас заяасан
авъяас байдаг. Гэхдээ тийм чадвар заяагаагүй ч түүнд суралцах боломж бүрэн
бий. Учир нь хүн бүрт нуугдмал харилцааны ур чадвар буюу тэдний дундаас
идэвхитэй сонсож, бусдыг ойлгох чадварыг байгалаас заяасан байдаг юм.
Суралцана гэдэг нь өөрөө тэр чадвараа ил гаргах тэр үйл явцыг л хэлж байгаа
хэрэг. Хэдий чинээгээр сонсож чадна, төдий чинээгээр та бусадтай харилцах харилцаагаа
сайжруулна гэсэн үг.
§ Харилцагчдаа
төвлөр. Зөвхөн ярьж байгаа зүйлд нь биш харин давхар
биеийн хэл, хэрхэн илэрхийлж буйд нь ч бас төвлөр гэсэн үг юм. Юуг яаж хэлж
байна гэдгийг тайлж чадвал бид нөгөө хүнийхээ бодол санаа, сэтгэл мэдрэмжийг
бүрэн дүүрэн ойлгох боломжтой. Хэрэв хэн нэгний яриа болон үйл хөдлөлд нь
анхаарахад хэцүү санагдаж байвал түний хэлсэн үг, өгүүлбэрүүдийг толгойндоо
давтан хэлж байх нь түүнийг ойлгож, төвлөрөхөд чинь туслах болно.
§ Саад
болохоос татгалз. Харилцагч
хүнийхээ ярианд саад болохоос аль болох татгалз. Эхлээд түүнийг анхааралтай
сонсох нь түүнийг ойлгоход хамгийн том гүүр болно. Нөгөө хүнээ юм ярих зуур
өөрийнхөө юу хэлэхийг бодоод байвал та нөгөө хүнээ бүрэн ойлгож чадахгүй шүү
дээ. Гол нь өөрийн санаа бодлыг зөв цагт л хэлэх хэрэгтэй. Зөв цагийг олохын
тулд харилцагчийнхаа пауз авах эсвэл зөвлөмж хүссэн харц, нүүрний илэрхийлэл,
биеийн хэлийг ажигласныхаа дүнд эхэлж болох юм.
§ Үнэлж,
дүгнэхээ азна. Эерэг, үр дүнтэй
харилцааг үүсгэхийн тулд заавал харилцагчдаа дуртай эсвэл дургүй, тэдний үзэл
бодол, санаатай зөрчилдөх эсвэл санал нийлэх албагүй. Гэхдээ харилцагчаа
ойлгохын тулд түүний талаарх хувийн бодол, шүүмжлэлт сэтгэлгээнээсээ түр ч
гэсэн салах хэрэгтэй. Ингэснээр юу хэлэх гээд байгаад нь гол анхаарлаа
хандуулж чадна. Үүнийг л хэрэгжүүлж чадвал таны хамгийн хэцүү харилцаа ч
хамгийн үр дүнтэй харилцаанд шилжиж чадах юм.
§ Сонирхолтой
байгаагаа харуул. Харилагчийнхаа
яриаг үнэхээр сонирхож байгаа гэдгээ харилцагчдаа мэдрүүлэх нь чухал. Түүний
яриаг анхааралтай сонсхоос гадна ойлгож сонсож байгаа гэдгээ мэдрүүлэхийн
тулд толгой дохих, ммхан, тийм үү зэрэг үгсийг хэрэглэх, өөдөөс нь
инээмсэглэх зэргээр өөрийгөө нээлттэй байгаа гэдгээ харуулах хэрэгтэй. Биеийн
хэлэмжиндээ ч анхаарах хэрэгтэй. Хоёр гараа энгэртээ зөрүүлж сонсох нь нөгөө
хүндээ таагүй сэтгэгдэл төрүүлдэг шүү.
|
No comments:
Post a Comment