Менежер, удирдлага хоёрын ялгаа
Нэгэн залуу менежер ийн асуусан байна. “Би удирдлагын талаарх бүхий л
нийтлэл, номуудыг уншлаа. Тэднээсээ хэрэгжүүлэхийг нь хэрэгжүүлж, арга барилдаа
ашиглаж байгаа. Миний бодлоор би багаа ч сайн удирдаж, ажлаа ч сайн явуулж
байгаа. Тэгээд гол нь хэзээ өөрийгөө менежерийн түвшнээс удирдагчийн түвшинд
очсон байна гэдгээ бүрэн мэдэрч болох вэ? Түүнийгээ яаж мэдэх вэ”. Магадгүй энэ
бүхий л менежрүүдэд тулгардаг асуулт байх. Тиймээс хариултыг нь хамт олцгооё.
Менежер удирдагчийн хоорондын ялгааг гаргасан маш олон нийтлэл, судалгааны
ажил, ном зохиол бүтээлүүд байдаг. Гэхдээ бидэнд цогц бас ойлгомжтой тайлбарыг
өгсөн нь ховор юм. Гэтэл аль тэртээ 1977 онд Harvard Business
Review-д Abraham
Zaleznik менежментийн уламжлагдан
ирсэн өнцгийг сорьсон нэгэн нийтлэл
гаргасан ба энэ нь та бидний асуултад хариулт өгөх, шалгарсан нийтлэл болж
чаджээ.
Менежер удирдагч хоёрын хоорондох ялгааг энэ нийтлэлд гаргасан бөгөөд /Доорх
хүснэгтээс товчилсон хувилбарыг харж болно./ байгууллага удирдагчийг хэрхэн бий
болгох арга замуудыг ч мөн судалж нийтэлжээ.
Та бүхэн бүрэн эхээр нь
http://share.gogo.mn/gavwPJhooq10381382667010/743_managers-leaders-different_Zaleznik.pdf татаж авч
уншаарай.
Амжилт хүсье!
Менежер
|
Удирдагч
|
|
Зорилго өөд чиглэсэн хандлага
|
Бие даасан бус, идэвхигүй /пассив/
Зорилго нь хүсэл зоригоос
урган гарах бус шаардлагатай, хэрэгцээт нөхцөл байдлаас үүдэх
|
Бие даасан, идэвхитэй шинжтэй.
Шинэ санал санаачлагад хариу үзүүлэхээсээ илүү бий болгож, боловсруулдаг. Зан
авирыг хувирган өөрчилдөг, дүр зураг, хүлээлтийг бий болгодог.
Компаний чиг шугамыг
тодорхойлдог. Хүмүүсийн санал бодлыг өөрчилдөг.
|
Ажил үүргийн концепци
|
Хэлэлцэн тохирох, шаардлага
тавих. Үзэл бодлуудын танцвэрийг хангах.
Төвийг сахих, хязгаарлагдмал
сонголт
Эрсдэлээс татгалзах
|
Асуудлуудыг шийдвэрлэх шинэ
арга замыг тодорхойлох
Сонголтуудыг өргөн болгох.
Бий болсон нөхцөл байдалд шинэ санал, санаачлагыг нэвтрүүлэх
Үр ашгийг харгалзан үзэж,
хэрэв ашиг авчрах бол эрсдэлийг хүлээн авах буюу даван туулах
|
Бусадтай харилцах харилцаа
|
Хүмүүстэй ажиллахыг
эрхэмлэдэг боловч аль болох бага сэтгэл хөдлөл үзүүлэх. Ойлгож хүлээн авах нь
дутмаг.
Үйл явцад анхаарал
төвлөрүүлдэг. Тухайлбал ямар шийдвэр гаргахад анхаарахаас илүү тухайн
шийдвэрийг хэрхэн гаргахад анхаардаг.
Бусадтай харилцахдаа бүдэг,
тодорхой биш. Шууд удирдлаган дахь ажилтнууд нь үүнийг нууцлаг, ойлгомжгүй
зэргээр хүлээн авдаг.
|
Шинэ санаа, санаачлагыг
дэмждэг. Бусадтай харилцахдаа шууд, дотно, ойлгосон байдлаар харилцдаг.
Шийдвэр гаргах болон шийдвэр
гаргалтад оролцож буй хүмүүст илүү анхаарал хандуулдаг.
Шууд удирдлаган дахь
ажилтнууд нь тодорхойлохдоо илүү сэтгэл хөдлөлөөр ханддаг. Бусадтай тогтоосон
харилцаа нь илүү хүчтэй, албан бус байдаг.
|
Өөрийгөө тодорхойлох нь
|
Тухайн оршин буй байгууллагын
нэг хэсэг үргэжлэл хэмээн өөрийгөө хүлээн авдаг.
|
Байгууллагын ажилтан болон
эдийн засгийн харилцаа хоёрын хоорондох зөрчилдөөнд өөрийгөө байгаагаар
хардаг. Байгууллагаас өөрийгөө тусгаарлаж мэдэрдэг.
|
No comments:
Post a Comment