ДАВУУ ТАЛДАА СУУРИЛЖ ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ НЬ
“Бүх түвшний менежерүүдэд зориулав”
First know, then make the most of, what you do best
by Jim Asplund and Nikki Blacksmith
Эдийн засаг сайн ч, муу ч байсан ихэнхи байгууллагууд өөрсдийн бүтээмжийг
өсгөхийг ямагт эрэлхийлж байдаг. Өөрийн ажлыг хөнгөвчилж, үр дүнд хүрэхийг
хүсэж буй менежрүүдийн хувьд нэн тэргүүнд хийх ёстой зүйл бол өөрийн удирдлаган
дор ажиллаж буй ажилтан бүрийг сайтар мэдэх явдал байдаг. Ингэснээр менежрүүд
ажилтнуудынхаа гаргаж чадах амжилт, хэрхэн тэднийг сэдэлжүүлэх, үйлдэл,
хэрэгжилтэнд хэрхэн анхаарал хандуулах зэрэг олон хүчин зүйлсийг олж мэдэх,
улмаар байр сууриа бэхжүүлэх, байгууллагын соёл, уур амьсгалын эрүүл байдлыг
хадгалахад чухал нөлөөтэй.
Юу хүлээгдэж буйг мэдэх.
Сая сая ажилтнуудаас авсан Gallup /бизнес сэтгүүл/ -ийн судалгаагаар судалгаанд оролцогч ажилтнуудын талаас
илүү хувь нь өдөр тутмын хийж буй үйл ажиллагаа, үүрэг даалгаврын биелэлтээс нь
компани эсвэл удирдлага чухам юу хүлээж буйг мэддэггүй нь илэрсэн байна. Ажилтнууд
өөрсдөө юуны тулд ажиллаад байгаагаа мэдэхгүй байна гэдэг компаний хувьд маш
том сул тал, түгшүүр үүсгэх хүчин зүйл билээ. Компаний хувьд ийм тохиолдолд
өмнөө тавьсан зорилгодоо хүрнэ гэдэг туйлын хүнд бөгөөд учир нь компаний
ажилтнууд өөрсдийнх нь хийж буй зүйл тэр зорилгод компанийг хүрэхэд хэрхэн
нөлөө үзүүлж буйг ойлгохгүй байна гэсэн үг юм.
“Үр бүтээл бүхий гүйцэтгэлийн хамгийн гол суурь бол юуг хамгийн сайн хийж
чадах давуу талаа тодорхойлж, тэрхүү давуу талаа хийж буй ажил дээрээ авчран
хэрэгжүүлэх юм” хэмээн Hewlett-Packard-ийн "байгууллагын ажилтан, дотоод харилцааны алба"-ны
гүйцэтгэх захирал Nicole Helprin хэлсэн байна. “Өөрийн ур чадвар, авъяасыг ажлын байран
дээрээ гаргаж байна гэж мэдэрсэн тохиолдолд тухайн ажилтны бүтээмж илүү өсч,
илүү идэвхитэй, илүү амжилт гаргах магадлал өндөр болдог.”
Тухайн өөрөөсөө хүлээгдэж буй үр дүнг мэдэхгүй байна гэдэг байгууллагын
бүтээмжийг бууруулах гол шалтгаан болдог. Түүнээс ч муу зүйл бол ажилтнууд юу
хийх ёстойгоо бүрэн ойлгоогүй, юу хийх нь бүрэн тодорхой биш байх байдаг.
Тиймээс удирдлаган доорх ажилтнуудынхаа хийх ёстой, биелүүлэх ёстой үүрэг
даалгаврыг тодорхой болгох нь менежер хүний хувьд хамгийн чухал үүргүүдийн нэг.
Үүний тулд:
1. Удирдлаган доорх ажилтан тус бүрийнхээ юу хийх ёстой,
ямар цаг хугацаанд үүрэг даалгавруудаа биелүүлэх ёстойг нарийвчлан гаргах.
Гэхдээ яаж, хэрхэн хийх вэ гэдгийг нь гаргах ёсгүй. Шат дараалан юу юуг
биелүүлж, гүйцэтгэсэн байх ёстойг нь биш, харин тэднээс хүлээгдэж буй гол үр
дүнг тайлбарлан ойлгуулах хэрэгтэй.
2. Ажилтан бүрийнхээ хамгийн том давуу талыг тодорхойл.
Улмаар тухайн давуу тал нь хэрхэн тэднээс хүлээж буй үр дүнг биелүүлэхэд хэрэг
болохыг тодорхойлж болох юм. Ингэснээр менежрүүд ажилтнуудынхаа үр дүнд хүрэх
онцлог арга барилуудыг мэдэх боломжтой болж байгаа юм. Ажилтнуудынхаа давуу талыг
сул тавьж, өөрийн арга барилаар ажиллах боломжоор
хангаснаар ажилтан өөрөө өсч хөгжихөөс гадна бүтээмж нь өсч, сэтгэл ханамж нь нэмэгдэх
томоохон үзүүлэлт болно.
Helprin-ий хэлж байгаагаар өөрийнхөө давуу талыг олж мэдэн, ажил
дээрээ түүнийгээ ашиглах нь хамгийн үр дүнтэй байна. “Давуу тал дээр суурилах
нь өөрийн болон багийнхаа үр дүнд хүрэх замналыг гаргах, тэрийг хийж чадахгүй
нь энийг хийх, энийг хийж чадахгүй нь тэрийг хийх гэсэн зарчмаар баг дотроо
ажил үүргээ хуваарилан авахад хүртэл тус болдог. Улмаар менежрүүд удирдлаган
доорх ажилтнуудаа зөв ажлын байран дээр тавих, хийж чадахуйц, зөв үүрэг
даалгаврыг өгөхөд тус болно.”
Давуу талаа тодорхойлох нь
Gallup 11000 давсан ажилтнаас судалгаа авч дээрх асуултыг
асуусан байна. “Би долоо хоног бүр
өөрийн ажлыг эхлэхдээ давуу тал дээрээ суурилсан ажлуудаа жагсаан зорилгоо
тодорхойлог. ” Судалгаанд оролцогчдын ердөө 36% нь л дээрх өгүүлбэртэй санал нийлсэн байна. Үүнээс үзэхэд
дийлэнхи ажилтнууд өөрийн давуу талыг тодорхойлоогүй болон ажилдаа тухайн давуу
талаа ашиглахыг эрмэлздэггүй гэсэн үг юм. Харамсалтай нь судалгаагаар давуу талаа хийж буй ажилдаа ашигладаг ажилтнууд, ашигладаггүй ажилтнуудаас 7
дахин өндөр бүтээмжтэй, мөн тэр хэмжээгээр өөрийн хийж буй ажилдаа дуртай байдаг байна.
Мэдээж ажилтан бүрийнхээ давуу талыг тодорхойлно гэдэг бэрх, тэгээд ч
ажилтан бүр өөрийн юунд сайн гэдгээ тодорхойлж чадаагүй байдаг. Гэсэн хэдий ч Gallup
давуу талыг тодорхойлох арга замыг боловсруулсан байна. Энэхүү
арга замыг the Clifton Strengths Finder хэмээн нэрлэсэн байна. Гэхдээ ажилтнуудын
хувьд зөвхөн давуу талаа тодорхойлох нь хангалттай биш, харин тэрхүү давуу
талуудаа хэрхэн ажлын байран дээр буюу хийж гүйцэтгэж буй ажилдаа тусгах вэ
гэдэг нь л чухал. Улмаар давуу тал дээр суурилсан хөгжил гэсэн нэр томъёо гарч
ирсэн байна.
Давуу тал дээр суурилсан хөтөлбөр нь байгууллагад
санхүүгийн үр ашигтай. Gallup-ийн ажлуудын үр дүнд өдөр тутмын үйл
ажиллагаандаа ажилтнууд өөрсдийн давуу талыг ашиглах нь үргэлж үр дүнд хүргэдэг
гэдгийг нотолсон байна. Давуу тал дээр суурилсан хөтөлбөрийн гол суурь нь
хамгийн түрүүнд зорилгоо тодорхойлох бөгөөд уг зорилгодоо хүрэх арга замаа
боловсруулахдаа давуу тал дээрээ суурилах явдал юм.
Улмаар байгууллага амжилт гэдгийг юу гэж
ойлгож байгаа, тухайн амжилтад хүрэхийн тулд ажилтан бүр хэрхэн ажиллах
боломжтойг гаргаж ирдэг.
Энэ арга нь зөвхөн бүтээмжийг өсгөөд зогсохгүй ажилтан
менежер хоёрын хоорондын харилцааг сайжруулж өгдөг. Улмаар менежер багийн
гишүүдээ хэрхэн сэдэлжүүлэх аргаа ч олоход хялбар болдог. Энэ нь нэг ёсондоо
ажилтнууд өөрийн юуг сайн хийдгээ мэдэх боломж, нөгөө талаар тэрхүү ур чадвараа
бусдадаа харуулах боломжийг олгож байна.
Helprin-ий үзэж буйгаар давуу тал дээр
тулгуурлан ажиллах нь тухайн багийн хандлага, зүг чигийг тодорхойлохоос гадна
ажилтан бүрийг ойлгож, хүлээж авч байгаагийн илрэл болж чаддаг.
Давуу талаа олж мэднэ гэдэг нэг төрлийн аялал юм. Энэ нь
хувь хүнээс эхэлж болох ч ихэнхи тохиолдолд ажилтан, менежер, байгууллагаас
бүрдсэн багийн амжилтын эхлэл болдог. Нэгэнт энэ аялал эхэлсэн бол хүн бүр
өөрийн болон бусдынхаа давуу тал, авъяас, ур чадварыг мэдэж, харилцан туршлага
солилцож болдог. Эцэст нь түүн дээрээ тулгуурласан зорилгыг тодорхойлж, хүрэх
арга замаа өөр өөрийнхөөр тодорхойлох нь байгууллагын амжилтын гол үндэс юм.
No comments:
Post a Comment